G&G тухай

Nine Star үйлдвэрийн G&G брэндийн хар /Laser/ хор нь Дэлхийн зах зээлийн 10 хувийг, өнгөт /Inkjet/ хор нь Дэлхийн зах зээлийн 20 хувийг тус тус эзэлдэг Хятад улсын хамгийн том принтерийн хорны үйлдвэр юм.

Аюулгүй байдал
Nine Star үйлдвэр нь G&G хорыг үйлдвэрлэхэдээ бүх эд ангийг өөрсдөө хийж, бүтээдэг бөгөөд тэдгээр нь бүгд патентлагдсан. Одоогоор 2000 гаруй нэр төрлийн эд ангийг патентласан байдаг.

Эрүүл мэнд
G&G хор нь ISO9001, Германы EMC,CE болон бусад олон улсын байгууллагуудаас гаргадаг шаардлагуудыг бүрэн хангасан. Мөн RoHS шаардлага хангасан буюу хүний биед хортой материалаар хийгддэггүй юм.

Чанар
G&G хор нь чанарын шаардлагын бүх төрлийн тестүүдийг хангадаг. Жишээлбэл хэт өндөр болон хэт бага температур, чийглэг болон тоостой хуурай орчинд амжилттай ажиллах чанарын шаардлага хангасан. Манайхтай адил уур амьсгалтай Орос улсад G&G хор нь нийт зах зээлийн 30 хувийг дангаараа эзэлдэг нь үүний тод жишээ юм.

Байгаль орчинд ээлтэй байдал
G&G хор нь ISO 14001 чанарын шаардлагыг бүрэн хангасан. Мөн хар болон өнгөт хор нь сайн чанарын материалаар хийгддэг бөгөөд нунтаг хор нь ашиглалтын хугацаанд 90-ээс дээш хувь нь ашиглагдаж дуусдаг. Өөрөөр хэлбэл үлдэгдэл үүсэхгүйгээр анх хэвлэсэнээрээ жигд хэвлэгдэг дуусдаг хор юм.