Танилцуулга

Way-Out компани нь оффисын хангамж болох бичиг хэрэг, принтерийн хорны худалдаа, үйлчилгээ чиглэлээр анх үүсгэн байгуулагдсан.

Манай компани нь принтерийн хорны дэлхийн №1 брэнд болох G&G брэндийн Монгол дах албан ёсны онцгой эрхтэй төлөөлөгч компани бөгөөд харилцагч үйлчлүүлэгчдэд HP, Canon, Samsung, Xerox, Epson, Dell зэрэг хэвлэх, хувилах төхөөрөмжүүдийн чанарын шаардлага хангасан принтерийн хорыг нийлүүлж байна.

Бид дэлхий нийтээр танил болсон Deli, Comix, Casili, Trucolor, Mecan гэх мэт брэндийн оффист өдөр тутам хэрэглэдэг бүх төрлийн бичиг хэрэгийн худалдаа үйлчилгээг харилцагч үйлчлүүлэгчиддээ түргэн шуурхай нийлүүлж байна.

Мөн 2015 оны эхээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн хphone гэсэн өөрсдийн ухаалаг утасны брэндийг албан ёсоор бүртгүүлж Монголын зах зээлд танилцуулж, худалдаалж эхэлсэн.